Мэдээллийн технологийн Паспорт шалгалтанд тэнцэв.

Myrah
Nov 28, 2022

--

Уг шалгалт нь Мэдээллийн технологийн инженерийн шалгалт дундаа анхан шатны суурь мэдлэгийг шалгах Мэдээллийн технологийн Паспорт шалгалт юм.

МТИШ-ын тухай дэлгэрэнгүйг https://itpark.mn/about-itee холбоосоос уншина уу.

Бэлдсэн арга :

Уг шалгалтанд бэлдэгсдэд зориулан гаргасан ном байдаг ба тэрнээс эхлээд ерөнхий ойлголтуудаа аваад түүний дараагаас өмнөх онуудын материал дээр түлхүү ажилласан. Надтай цуг манай оюутан цагийн ангийнхан маань өгсөн ба бид бүгд тестээ хэн нь их бөглөж, учир зангилааг нь тайлж чадна тэр нь оноогоороо тэргүүлэх шиг болов.

Олон улсын шалгалт болохоор https://itpec.org/ олон улсынх нь энэ сайтаас ч бас мэдээлэл авч болно. Өмнөх онуудын материалаас эхлээд тэнцсэн хүмүүсийн нэрс хүртэл харагдана.

ITpark-аас мэдлэг шалгах бяцхан сорилын хэсэг байсан ба тэрний линкийг хавсаргав. https://itpark.mn/?page_id=7840&fbclid=IwAR0Zsw1AlK5mZbzzXY8je5as94p5uYps_XeWRcyBahS226aw0Bvqhe-DEiY

--

--

Myrah

Өөрийгөө тодорхойлдог тодорхойлолтуудаа хайж л явж байна даа.