Day №9 Power of Habit — Audiobook 30-day challenge

Myrah
2 min readApr 11, 2024

--

Зуршил. Энэ таныг тодорхойлно. Өглөөний цайгаа уудаг зуршилтай юу? Хэрвээ уусан бол хоол хүнсний зүйлсээ цэвэрлэдэг зуршилтай юу? Цайгаа уучхаад яаран сандран гардаг зуршилтай юу эсвэл хугацаагаа хангалттай тооцон тайван гарч ажил, хичээлдээ явдаг зуршилтай юу? … Энэ мэтээр зуршил таны өдрийг бүтээж, таны өдөр таны ирээдүйг, хэрхэн амьдрахыг бүтээнэ. Бид өөрсдийн гэрэлт ирээдүйг төсөөлөн муу дадлаа өөрчлөн, сайн дадал хэвшүүлэхийг зорьдог ч яагаад ч юм тууштай байх тал дээр 100 хувь бүтэлтэй байдаг уу гэвэл эндүүрэл.

Дадлын тойрог

  1. Сэдэл
  2. Үйлдэл
  3. Шагнал

Дадлыг өөрчлөх дүрэм

  • Өөрчлөхийг хүсэж буй дадлаа сайтар ажигла, Сэдэл болон шагналыг хэвээр нь үлдээж үйлдлээ өөрчлөөрэй.

Гол дадлуудад суралцах нь

  • Дадлуудаас илүү чухал дадлууд. Дасгал хийснээр эрүүл мэнд сайжирч, галбиржиж, өөртөө итгэлтэй болов. Үүнтэй адил гол дадлуудаа олоорой.

Хүсэл зоригийн ач холбогдол

  • Marshmellow test. Амттан идэхээс татгалзан эрүүл хооллож дасгал хийдэг дадалтай больё гэж бодох бол амархан л даа. Харин үүнийг бий болгоход хүсэл зориг, тууштай зан хэрэгтэй буйзаа. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд та хэр удаан хийж чадах вэ?

Итгэл үнэмшлийн ач холбогдол

  • Чадна гэвэл сайн байна, чиний зөв. Чадахгүй гэвэл мөн л чиний зөв. Бидний үйлдэлд бидний сэтгэхүй, итгэл үнэмшил нөлөөлдөг байх нь. Хэцүү юмаа, яаж хийх вэ гээд гайхаж байсан бие даалтыг чинь танай найз хийчихсэн туслах уу? гэвэл танд хийж болохоор итгэл төрнө дөө? Чиний эрх ашиг зөрчигдөхөд намайг өмгөөлж хамгаалах хүн байгаа гэдгийг мэдэх хүн өөрийнхөө төлөө зоригтой дугарч, үйлдэл хийнэ.

Дадал таны хариуцлага болох нь

  • Болохгүй гэдгийг нь мэдсээр байж хийсээр байдаг зуршил байдаг л биз дээ.
Зуршлын хүч номыг тойм

--

--

Myrah

Өөрийгөө тодорхойлдог тодорхойлолтуудаа хайж л явж байна даа.