Day №8 Emotional Intelligence - Audiobook 30-day challenge

Myrah
2 min readMar 12, 2024

--

“Хэн ч уурлаж чадна. Энэ бол амархан зүйл. Гэхдээ зөв хүнд, зөв хэмжээгээр, зөв цагт, зөв зорилгоор, зөв аргаар уурлах нь хүн бүрийн чадах зүйл биш” хэмээн эртний Грекийн гүн ухаантан Аристотель хэлсэн байдаг.

Өрөөний хамтрагч маань намайг эмх замбараагүй байна хэмээн уурлав. Би ч завгүй амжаагүй юм гээд дотроо өөрийгөө өмөөрөөд авсан ч түүний уурласан шалтгаан нь зөв хэвээрээ л байлаа. Үр дүнд нь би ширээгээ цэгцэлж, аягаа тэр дор нь угааж арай илүү эмх цэгцтэй байх гэж хичээв.

Хувь хүний ​​сэтгэл хөдлөлийн чадамж хэрхэн хөгждөг вэ? Энэ чадвар яагаад нийгмийн харилцаанд тийм чухал вэ? гэх мэт асуултуудын хариултыг мэдэж авцгаая

Сэтгэл хөдлөлийн чадамжийн гол түлхүүр бол өөрийн мэдрэмжийг таньж, түүнийгээ нэрлэж чаддаг байх явдал юм. Мэдрэмжээ зөв таньж чаддаг хүмүүс юунд дуртайгаа, юу хийхийг хүсэж буйгаа болон ямар ажилд орох, ямар хүнтэй ханилах зэрэг хувийн амьдралын чухал шийдвэрүүдээ итгэлтэйгээр гаргаж, амьдралаа зөв чиглүүлж чаддаг.

Мэдрэмжээ таньж, түүнийг удирдаж эхэлсэн цагт сэтгэл хөдлөлийн чадамж таныг зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө идэвхжүүлэхэд туслах болно.

Зугаа цэнгэлийг хойш тавих, түргэн уурыг дарах зэргээр өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж удирдах нь бүх төрлийн чадварын үндэс болдог. Уг чадварыг эзэмшсэн хүмүүс илүү өндөр бүтээмжтэй байж, ямар ч үүрэг хүлээсэн амжилт дагуулах хандлагатай. Дээрх жишээд дурдсантай адил хичээл, даалгавар, ачааллаа сайн зохицуулж чаддаг сурагчид IQ-н түвшин дундаж байсан ч хичээл сурлагадаа амжилт гаргаж чаддаг байна.

Хэрэв та сэтгэлийн түгшүүр, уур уцаар гэх мэт сэтгэл хөдлөлөө удирдаж сурвал эрүүл мэнддээ үзүүлэх хор хөнөөлийг нь багасгаж болно гэсэн үг.

Сэтгэл хөдлөлийн чадамж номын тойм

--

--

Myrah

Өөрийгөө тодорхойлдог тодорхойлолтуудаа хайж л явж байна даа.