Day №7 The 5 AM Club- Audiobook 30-day challenge

Myrah
3 min readMar 2, 2024

--

Та бидэнд яг л Elon Musk, Mark Zuckerberg-тэй ижил 24 цаг бий. Үүнийг хэрхэн ашигласнаас хамаараад бидний ялгаа гарах юм. Олон давтамжтай хийсэн зүйлс зуршил болон, зуршил таныг бүтээнэ гэдэгтэй хэн ч маргахгүй ч бид зуршил бүтээн, түүнийгээ тууштай хийхэд хүндрэл учирдаг. Гадаад орчин болон биднээс шалтгаалах олон саад гарч ирдэг боловч үүний шийдэл нь өглөөний цагийг өөртөө зориулж, тогтмол хийдэг зүйлстэй болох юм.

Таны анхаарлыг барин тогтоох гэж өрсөлддөг энэ нийгэмд 5 цагийг ялалтын цаг (Victory hour) ч гэж нэрлэдэг. Учир нь та юунд ч сатааралгүй зорьсон зүйлсдээ цаг гаргах боломжтой юм. Харин энэхүү өөртөө зарцуулсан цагууд хуримтлагдан амжилтыг бүтээдэг.

Бидэнд авьяас биш тууштай байдал дутдаг. Учир нь аливаа ялалт, үр дүн, хөгжил тууштай байдлыг шаарддаг. Ганцаар, хэнийг ч хараагүй байхад хийдэг зүйлс тань таны олны нүдэн дээр ямар үр дүн гаргахыг тодорхойлно. Тэгвэл юу юуг хөгжүүлэх ёстой вэ?

  • Сэтгэлгээ — Оюун санаагаа өнгөлөх
  • Зүрх сэтгэл— Сэтгэл санаагаар унасан, уурласан хүн үр бүтээмжтэй байх уу? Талархлын жагсаалт үүний гаргалгаа юм.
  • Эрүүл мэнд — Дасгал хөдөлгөөнөөр эхэлсэн өдөр бүр үр бүтээлтэй байдаг.
  • Алсын хараа — Өглөө бүр бодон өөрийн итгэл үнэмшил, цаашдын төлөвлөгөөгөө бодох

Илүүг хасаж чухлыг үлдээж өөрт чухал дээрээ ажлаарай. Таны анхаарал 1 өдөрт 100 үг цээжлэх, 10 өдөрт 100 үг цээжлэх үр дүн ялгаатай тул тууштай байгаарай.

Баримт 1. Сахилга бат нь төрмөл зүйл биш харин хөдөлмөрөөр бий болдог зүйл ба энэ нь булчинтай ижил юм.Та булчингаа хэр их ажиллуулна, төдий чинээ сайжирдаг шиг та хэр их өөрийгөө хүчлэн ажиллуулж чадна, төдий чинээ таны ур чадвар, амьдралын чанар ч дээшилнэ.

Баримт 2: Амьдралынхаа аль нэг хэсэгт хэрэгтэй дадал зуршил, сахилга батыг суулгаснаар энэ нь таны бусад амьдралын салбарт ч сайнаар нөлөөлдөг. Дасгал хийснээр эрүүл мэнд сайжирч, биеэ харж таашаал аван, өөртөө итгэх итгэл хүртэл нэмэгдэх юм.

Өглөөний 5 цагт босож дадах нь энгийн нэгнийг амжилттай нэгэн болгох хүчтэй гэнэ шүү. Тэгвэл дараах цагаар юу хийх вэ? Та өглөөний хамгийн эхний 1 цагийг яаж зарцуулна, тэр нь таны өдрийн нийт бүтээмж, цаашлаад таны амьдралын чанарыг тодорхойлно.

5:00–5:20 Идэвхтэй хөдөлгөөн хийж хөлсөө гаргаарай

  • Хөлсөөр айдсын гормон болох кортизол гарч, биеэс зайлж байдаг. Үүнээс гадна хөлрөх үед BDNF буюу шинэ нейрон холбоог үүсгэдэг тархины бодис бий болдог байна. Тэгэхээр 20 минут хөлсөө гарган хөдөлснөөр та илүү тайван бөгөөд хурдан бодож сэтгэх боломжтой болно.

5:20–5:40 Бодож тунгаах цаг хугацаа

  • Өдөр эхэлж бүх зүйл бужигнахаас урьдаж өөрийн амьдралыг дүгнэх, өдрөө төлөвлөх, зорилгоо тодорхойлох, талархлын жагсаалтаа гаргах гэх мэт зүйлсийг амжуул. Завгүй өдрийн туршид бид толгойд орж ирсэн бодол, санаа, төрж буй мэдрэмж, сэтгэл санааны байдлаа анзаарах сөхөөгүй байдаг. Харин өглөө бүр 20-хон минутыг гаргаснаар та ямар их зүйлийг анзааралгүй явснаа мэдэх болно.

5:40–6:00 шинэ зүйл сурах, чадвараа сайжруулах цаг

  • Амжилттай хүн бүрийг нэгтгэдэг зүйл бол сурч хөгжих тэмүүлэл юм.

Эцэст нь эдгээрийг санаж яваарай.

Дүрэм 1: Орчин үеийн олон сатаарал нь таны бүтээмж, амжилтын хамгийн том садаа. Амжилттай яваа хүмүүс өглөөний эхний 1 цагийг ямар ч сатааралгүйгээр өөртөө зарцуулдаг.

Дүрэм 2: Шалтаг тоочих нь хэзээ ч амжилтад хүргэхгүй. Та шууд 5 цагаас босож чадахгүй байсан ч шалтаг тоочилгүйгээр бага багаар сайжруул.

Дүрэм 3: Ямар ч зүйл шууд амархан байдаггүй. Өдөр бүрийн жижиг алхмууд нэг л мэдэхэд таныг том үр дүн хүргэнэ.

Дүрэм 4: Топ 5% шиг амьдрахыг хүсвэл 95%-ийн хийхийг хүсдэггүй зүйлийг хийж эхэл. Үүнийг хийж эхлэхэд тань эдгээр 95% нь таныг галзуу гэж болиулахыг хичээх боловч бууж өгч болохгүй.

Дүрэм 5: Ямар ч үр дүн гарахгүй байгаа мэт санагдаж бууж өгмөөр байсан ч бүү бууж өг. Энэ үед л та хүссэн үр дүндээ хамгийн ойр байдаг.

Өглөөний 5 цагийн клуб номын тойм

--

--

Myrah

Өөрийгөө тодорхойлдог тодорхойлолтуудаа хайж л явж байна даа.