Day №6 The Things You Can See Only When You Slow Down — Audiobook 30-day challenge

Myrah
2 min readFeb 21, 2024

--

Зав чөлөөгүй амьдралд тайван амьдрах нь

Таны оюун санаа амрахад дэлхий ертөнц амарна

  • Сөрөг сэтгэл хөдлөл нь өнгөрсөн эсвэл ирээдүйтэй холбоотой зовнил байдаг. Тэгвэл аяга тавгаа угаахаас эхлээд карьер сонголт хүртэл бүгдийг нь цаасан дээр буулган бичээд гүнзгий амьсгаа авъя. Санаа зоволтгүй ээ жагсаалтаа нэг нэгээр нь хороох болно.

Таны мэдрэмж таныг тодорхойлохгүй

  • Мэдрэмжээ нуун дарах, үл тоохын оронд мэдрээд тэврээд ойлгоод буцаан явуулж байгаарай.

Амжилттай байхын биш аз жаргалтай байхыг сонго

  • Хэрвээ та одоо зорьж буй зүйлээ гүйцэлдүүлбэл дараа нь яах уу? ахиад л өөр зүйл гарч ирнэ. Түүний дараа нь яах уу? бас л дараагийн даалгавар … Бид ямар ажил хийж буйгаас үл хамаарч бүгд л амжилттай байхыг хүсдэг. Амьдралын үнэт зүйлээ тодорхойлон түүнийгээ дагаарай.

Харилцаа бол тэнцвэрт байдал

  • Эрүүл харилцааг ил галын дэргэд суухтай зүйрлэж болно. Харанхуйд гэрэлтэй ба дулаахан. Та харин хэт хол суувал илчийг нь мэдрэхгүй ба хэт ойр суувал халууцаж түлэгдэх аюултай. Хэдий тийм боловч харилцаа дуусдаг гэдгийг санууштай.

Хайр

  • Хайр бол урилгагүй зочинтой адил. Надад юу мэдрүүлэх бол хэмээн илүү хүлээлт тавивал орхин оддог талтай.

Амьдралын ухаан

  • Зарим хүмүүс хэт ядуу юмаа. Байгаа бүх зүйл нь мөнгө л юм. Эрх мэдэлтэй ч хүн чанаргүй хүмүүс байдаг даа. Дэнсэлж яваарай

Амьдралын дуудлагаа олохуй

  • Энэ амьдралд юу хийхээ таньж мэдээгүй байж болох юм. Эхлээд дэлхий ертөнцтэй танилцаарай. Таны мэдэхгүй хэчнээн олон гайхалтай зүйлс байгаа бол. Үүний дараа өөрийгөө таниарай. Хийж чаддаг болон чаддаггүйн зүйлсийн хязгаарыг мэдээрэй. Карьер сонголтод бусдын хэлэхийг үл тоож, харин дотоод сэтгэлээ хэзээд тоохгүй орхиж үл болно. Зорилгодоо хүрэх бяцхан алхмаас таашаал авч сураарай. Хийх гэснээ зүгээр л хийж орхиорой.
Аядуу тайван ахуйдаа л бидний анзаардаг зүйлс номын тойм

--

--

Myrah

Өөрийгөө тодорхойлдог тодорхойлолтуудаа хайж л явж байна даа.