Day №4 Influence— Audiobook 30-day challenge

Myrah
2 min readFeb 19, 2024

--

Та хоол нь гоё болохоор авсан уу? эсвэл зөөгч таны сонголтод нөлөөлсөн үү? Төгс гэмээр ч юм шиг тархи гэдэг эрхтний шийдвэр гаргалтад юу яг яаж нөлөөлдөг талаар танилцацгаая. Та үүнийг ухаалгаар ашиглаж чадвар бусдаас өөрийн хүссэн зүйлээ авч чадах нь ээ.

Хариутай бол бариутай

  • Хүнд өртэй гэсэн мэдрэмжийг авах үедээ үүнээс хэрхэн гарах арга замыг хайж эхэлдэг.

Бусдаас юм гуйхдаа ямар ч хамаагүй шалтгаан хэлбэл хариулт нь таны талд

  • Яаралтай ажилтай яваа юм. Бичиг баримтаа гялс хувилуулчихъя хэмээвэл 94% нь зөвшөөрдөг гэнэ.

Хэлэлцээр хийхдээ өндөр хүлээлтээр эхэлж дараа нь буулгаарай

  • 5$ тасалбар худалдаж авахыг санал болгоход та татгалзав. Харин тэр таныг ядаж 1$ шоколад авахыг хүсэн буулт хийж өгсөн тул харилцан буулт хийх зөв хэмээн бодож та 2 шоколад худалдан авав.

Боломж ховордоход бид түүнийг илүү их хүсдэг

  • Хомсдолын зарчмын дагуу олж авахад хэцүү байх тусам худалдаж авах сонирхлыг улам ихээр нэмэгдүүлдэг. Өнөөдөр сүүлийн хугацаа, хямдрал дуусахад 2 хоног үлдлээ гэх мэт. “ Бүтээгдэхүүний хомсдол” — оос гадна “Мэдээллийн хомсдол” буюу хямдруулж буй мэдээллийг зөвхөн үнэнч хэрэглэгчдэд хүргэв хэмээвэл хүн болгонд хэлээгүй учраас улам ч илүү борлуулалтыг өсгөдөг.
  • Өрсөлдөөн байхад сонирхолгүй байсан бүтээгдэхүүнийг хүртэл худалдан авах хүсэл төрдөг. Хүмүүс өөрт байхгүй зүйлээ л хүсдэг тул хориглох тусам улам тэмүүлдэг байна. Аливаа зүйлийг хүүхдээсээ хориглосноор нууцаар ч хамаагүй хийх хүсэл нь оволздог. Мэдээллийг хориглох үед өөрт байсан үеэсээ илүү үнэ цэнтэй санагддаг. Хосуудын харилцаанд ч хүртэл энэ зарчим ажиллах ба эцэг эхчүүд нь хөндлөнгөөс оролцох хориглох тусам хайр дурлал, гэрлэх хүсэл нь улам нэмэгдүүлдэг байна. (Romeo and Juliet effect) Харин үүнийгээ дагаад хөндлөнгийн оролцоо багсахад дагаад романтик мэдрэмж бас буурдаг байна.

Бид хэлсэндээ үнэнч байхыг хүсдэг амьтан

  • Бид амлалт өгсөн л бол хүсээгүй байсан ч биелүүлэх гэж оролддог байна.

Тодорхой бус тохиолдолд бид олонхоо дагадаг

  • Хамгийн их борлуулалттай ном, бүтээгдэхүүнийг та худалдаж авч л байсан биз дээ? Энэ нь эерэг гэлтгүй сөрөг жишээн дээр ч ажиглагддаг.
  • Яаралтай тусламжийн үеэр олон хүн байх тусам хохирогчид туслах нь багасдаг байна. Учир нь таны миний хариуцлага биш хэт олон хүний хариуцлага болж буурснаар надаас бусад нь тусалчих байх хэмээн хэн ч юу ч хийхгүй байх тохиолдол байдаг гэнэ.

Бидэнтэй төстэй хүмүүс сонголтод маань нөлөөлдөг

  • Сайн ба муу цагдаагийн арга сайн ба муу цагдаагийн арга

Хэрэгтэн рүү муу цагдаа эхлэн орж хэл амаар доромжилдог бол араас нь сайн цагдаа орж ирж бид нэг зорилготой, нэг баг гэж мэдрүүлэн тайвшруулж найз шиг нь хандсанаар түүнийг гэм буруугаа хүлээхэд хүргэдэг байна.

  • Маш богино хугацаанд тэр хүн танд таалагдвал та дахин нэг бодоод үзээрэй

Эрх мэдэлтэй хүмүүсийг дуулгавартай ханддаг

  • багш профессор хүмүүсийг үгийг бид илүү дуулгавартай агаад нааштай хүлээж авдаг байна.
Нөлөөлөл номын тойм

--

--

Myrah

Өөрийгөө тодорхойлдог тодорхойлолтуудаа хайж л явж байна даа.