Day №3 Deep work — Audiobook 30-day challenge

Myrah
2 min readFeb 18, 2024

--

Техник технологийн ачаар амьдрал илүү хялбар болсоор байгаа ч түүнийгээ дагаад анхаарах, төвлөрөх чадвар улам муудсаар буйг бид бүгд хүлээн зөвшөөрдөг билээ.

Нэг дор олон зүйл амжуулах гэж оролддог хүмүүсийг яг эсрэг хандлагатай хүмүүстэй харьцуулж үзэхэд тэд юу чухал юу чухал бишийг тодорхойлж чаддаггүй болох нь судалгаагаар харагджээ.

Өөрийн амьдралд юу чухлыг тодорхойлсон хүн илүү үр бүтээмжтэй байдаг гэнэ. Мэдээж шүү дээ, олон туулай хөөх шаардлагагүй учир бүтээмжтэй байхаас өөр аргагүй.

Харин бүтээмжтэй байдлын талаар нэг зүйл хэлэхэд голч оноогоороо 2-р жагсдаг оюутан 1-р жагсдаг оюутнаас илүү их цаг хичээлээ давтсан байж болох ч 1-р орсон оюутан шиг анхаарлаа бүрэн төвлөрүүлэн үр дүнтэй сууж чадаагүйд л шалтгаан нь оршино.

Дадал зуршил гэдэг их хүчтэй. Цахим сүлжээ бидний анхаарлыг нэг зүйл дээр 8 секундээс дээш хугацаагаар төвлөрөх чадамжгүй хэмжээнд хүргэчихсэн бол яах вэ?

  • Анхаарлыг булааж буй зүйлийг тодорхой цагаар хязгаарлах
  • 7 хоногт 1 өдрийг цахим сүлжээ, технологиос хөндийрч өнгөрүүлэх
  • Ажил, чөлөөт цагаа төлөвлөх

Сорилт, стрессээр дүүрэн ажлын дараа өөрийгөө амраах нэрээр үлдсэн хэдхэн цагаа дэлгэц ширтэн илчлэг ихтэй хүнс идэх нь амралт биш ба маргааш ч бас таны эрч хүчгүй байх шалтгаан болно. Үүний оронд ажиллах болон амрах цагаараа юу хийхээ төлөвлөөрэй. Яг таг төлөвлөгөөгөө дагахаас илүү өөрийн цагаа юунд өнгөрүүлж буйгаа хянах нь чухал юм шүү.

Удаан амарч, бага ажиллаж нь сэтгэл ханамж руу чиглүүлдэггүй ба ажлаа хийн аливааг дуусгасан гэсэн мэдрэмж нь амралтаас ч илүү их сэтгэл ханамжийг өгдөг тул өөрийн анхаарлаа хайрлацгаая.

Гүн үйл номын тойм

Better than yesterday

02/18/2024

--

--

Myrah

Өөрийгөө тодорхойлдог тодорхойлолтуудаа хайж л явж байна даа.