Day №2 How to win friends & influence people — Audiobook 30-day challenge

Myrah
3 min readFeb 17, 2024

Их сургуулиа төгссөнөөс хойш шинэ найзтай болох нь огцом буурдаг гэнэ. Гэвч зарим төрөлхийн гэмээр бусадтай харилцахдаа мэргэжлийн хүмүүс бусдыг өөртөө татаж байхад та яг яаж юм бол гэж гайхан суудаг бол үргэлжлүүлэн уншаарай.

Магтаал нь шүүмжлэлээс илүү үр дүнтэй

Бид зөнгөөрөө л өөрийгөө бие мах болон сэтгэлзүйгээрээ хамгаалах алхам хийдэг. Тиймээс өөрөөсөө бусад бүх хүмүүсээс бурууг хайх гээд байдаг сул талтай. Харин энэ тохиолдолд өөрийгөө бусад хүмүүсийн оронд тавиад үзье. Та өөрийгөө шүүмжлүүлэхийг хүсэх болов уу? Хэдий үнэн юм хэлсэн ч та гомдож, уур хүрч, магадгүй өс санасан сөрөг хариу үйлдэл үзүүлж болно.

Хүн бүр л өөрийгөө ухаалаг, чадварлаг, үнэ цэнэтэй гэдгээр мэдрэхийг хүсдэг. Тиймээс та бусдыг магтсанаар урам зориг өгөхөөс гадна итгэлийг нь алдахгүйн төлөө хичээх шалтгаан болж, хоорондын харилцаа эерэг болох болно.

Хүн бүрд сайхан сэтгэгдэл төрүүлээрэй

Хүмүүс яагаад нохой тэжээдэг вэ? Нохойны хувьд эзэн нь сайн муу, баян ядуу, амжилттай эсэхээс үл хамааран баярлан гүйж ирдэг. Ингэснээр таныг онцгой нэгэн мэтээр мэдрүүлдэг юм.

Анхааралтай сонсогч байгаарай

Нью Йоркын үүрэн телефоны газраас нэгэн судалгаа хийжээ. Тэд утсан ярианд хамгийн их ашиглагддаг үгийг тодорхойлов. Хариулт нь “Би” байв.

Бид бусдын яриаг сонсохоос илүү өөрийнхөө тухай ярих илүү дуртай байдаг байх нь. Гэвч бусдыг онцгой нэгнээр мэдрүүлэхийн тулд та л ганцаараа яриад байж болохгүй ба эсрэг хүндээ ярих боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй.

Та шинэ орчинд ороод хэрхэн найзтай болохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл түүний сонирхож болох нэгэн нээлттэй сэдвийг сонгоод түүний туршлага, сонирхлын талаар яриулаарай. Харин сонсож буй мэт царайлах бус шин сэтгэлээсээ сонсохоо мартаж болохгүй шүү.

Санал нийлэхгүй байгаагаа зөөлнөөр илэрхийлээрэй

Санал нийлэхгүй байх үедээ шууд “ҮГҮЙ, ТИЙМ БИШ” хэмээн үгүйсгэх нь тантай шөргөөлцөлдөх шалтгааныг улам нэмэх тул ингэх нь зохисгүй юм. Ямар ч аргаар хамаагүй хэрэлдэж тэрсэлдэн байж ялалтад хүрэх нь хормын төдий сэтгэл ханамжтай ч алсдаа танд хортой юм.

Тиймээс яриагаа эхлэхдээ таны ч буруу байж болох талаар дурдаарай. “Би алдаж магадгүй юм. Тиймээс эдгээр мэдээллийг дахин нэг хамтдаа харвал ямар вэ?” гэх мэт.

Та өөрийн буруу байж болох талаар дурдахад эсрэг хүн тань өөрийгөө хамгаалах горимоо унтраасан байдаг байх нь. Гэвч та ялалтдаа хэтэрхий баярлаж болохгүй ба танаас өө хайж эрэх магадлалтай.

Харин эсрэг тохиолдолд таны үнэхээр буруу байлаа гэхэд өөрийн бурууг түрүүлж хүлээн зөвшөөрсөн үед бусад хүмүүс илүү зөөлөн ханддагийг сэтгэл зүйчид баталсан байна.

Бусдыг өөрийн хүссэн зүгтээ хөтлөөрэй

Хүмүүс өөрийн хэлсэн үг, бодлоо хамгаалах ёстой мэтээр програмчлагдсан байдаг. Энэ нь зөв буруу үл хамааран тантай санал нийлээгүй бол цаашдаа ч санал нийлэхгүй байж өөрийн бодлоо хамгаалдаг шалтгаан байх нь.

Тиймээс юу ч асуусан тийм гэж хариулах нөхцөл байдал руу чиглүүлж, хамгийн эхний асуултад тийм гэсэн хариу авбал эцэстээ тантай санал нийлэх магадлал илүү өндөр болох юм.

Бусдад өөрийн санаа бодлоо тулган, хүлээн зөвшөөрүүлэхийн оронд өөрсдөө аяндаа тантай санал нийлэх боломжийг олго. Өөрийн хүсэж буй үр дүнг шууд хэлэлгүйгээр яриан дундаа бага багаар оруулж өгөөрэй. Эцсийн дүндээ таны чиглүүлснээр тухайн хүн тань өөрөө ч мэдэлгүй таны санааг амаараа хэлэх орхино. Хүн гэдэг бусдын хэлснийг дагахаас илүүтэй өөрийн санааг даган дэмжихдээ илүү сэтгэл ханамжтай байдаг гэдгийг санаарай.

Бусдын өнцгөөс хараарай

Магадгүй та бусдыг өөрийн хүсэмжит үр дүн рүү алгуурхан хөтөлсөн ч санал нийлээгүй байж болох юм. Энэ үед өөрийгөө тухайн хүний оронд тавиад Юу хүсэж байгаа бол? Асуудал нь юу бол? Хэрхэн шийдэх вэ? гэх мэтээр өөрөөсөө асуугаад үзээрэй.

Хүмүүс харилцан ойлголцол, халамжид дуртай байдаг тул уурласан үйлчлүүлэгч, гомдсон найз охин, хурцдаж буй ярилцлага хэлэлцээрийн үеэр шууд шийдэл хайхаас урьтаж туслахыг хүсэж буй, өөрийг нь ойлгож буй, би бас таны оронд байсан бол ингэх байсан гэх мэтээр тайвшруулж дараа нь шийдэл хайгаарай.

Бусдаас ямар хүлээлттэй байгаагаа илэрхийлээрэй

Хүн магтаалд дуртай ба бусдын урмыг хугалах дургүйг ашиглан ийнхүү нөлөөлж болно.

  1. Хийсэн/хийж буй болгонд нь баярлаж талархсанаа илэрхийлэн магтах.
  2. Тэдэнд тавьж буй хүлээлт, итгэл найдвараа илэрхийлэх

Жишээлбэл таны сайн найз хэдий алдсан ч тууштай байж хэзээд дахин оролдон эцсийг нь заавал үздэг хэмээн өөрт нь магтахын сацуу бусдад яриарай. Ингэснээр шинээр суулгах биш аль хэдийн ийм зан чанартай хэмээн тэрээр итгэх ба үр дүн ч таны хүссэнээр эргэх юм.

Найз нөхдөө хэрхэн өөртөө татаж, бусдад нөлөөлөх вэ? номын тойм

Better than yesterday

02/17/2024

--

--

Myrah

Өөрийгөө тодорхойлдог тодорхойлолтуудаа хайж л явж байна даа.