Day №1 Read People Like a Book — Audiobook 30-day challenge

Myrah
3 min readFeb 16, 2024

--

Бүх зовлон хүн хоорондын зовлон

Бусдыг уншиж чаддаггүй шалтгаан

  • Би хүмүүсийг таньж чаддаг хэмээн ихэнх хүмүүс итгэдэг ба өөрийн зөвийг батлах цөөнгүй жишээ ч бий байх нь. Гэвч бид өөрсдийн зөв байсан үеэ л санаж, буруу таньсан үеэ мартаж орхидог байх нь.
  • Хорвоо дээрх олон төрлийн зан характертэй хүмүүстэй уулзаж үзээгүй нь бас нэгэн шалтгаан болох бол
  • Бид хэдий бусдыг алагчлалгүй ижил тэгш хандаж байна гэж боддог ч өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоос хамаарч яаран дүгнэлт хийдэг байх нь

Бусдын сэдэл шалтгааныг ойлгох нь: Сүүдрийн чанар

  • Хүмүүсийн ундууцаж дургүйцдэг зүйлс нь ихэвчлэн өөртөө хүлээн зөвшөөрдөггүй зүйл байдаг. Үйлдэл бүр зорилготой хийгдэж буй. Энэ хүний харуулах гэсэн дүр төрх юу вэ? Энэ хүн өөрийнхөө ямар зан чанарыг хүлээн зөвшөөрдөггүй байж магадгүй вэ?

Бусдын сэдэл шалтгааныг ойлгох нь: Дотор хүүхэд

  • Inner child нь бидний бага насны зан араншин, биелээгүй хүсэл, траума юм. Та бие даалтын багийн гишүүнээ хариуцлага алдлаа хэмээн хэлэхэд тэр үгүйсгэн тунирхан гомдож байвал магадгүй бага ахуй насандаа хийх дургүй зүйлээсээ зугтан хариуцлага хүлээдэггүй байж болох ба эсвэл түүний бодлыг байнга үгүйсгэдэг байсан тул юу ч хийхгүй байх нь зөв гаргалгаа хэмээн тархи нь кодлогдсон байж болох юм.
  • Энэ тохиолдолд бага насны хүүхэд аргадаж буй мэтээр биш насанд хүрсэн хүн шигээр харилцсанаар асуудал шийдэгдэх боломжтой юм.

Бусдын сэдэл шалтгааныг ойлгох нь: Сэтгэл ханамж ба таагүй мэдрэмж

  • Таны үйлдэл бүр сэтгэл ханамж эсвэл таагүй мэдрэмжээс сэргийлж байдаг
  • Та яагаад амттан иддэг вэ? Идсэний дараа төрөх таатай мэдрэмж (сэтгэл ханамж) мэдрэхийн тулд
  • Та яагаад пингвин алхалтаар мөсөн дээр алхдаг вэ? Хальтирч унахгүйн (таагүй мэдрэмж) тулд юм

Биеийн хэлэмжийг тайлж унших нь

  • Хүн төрөлхтөн анх биеийн хэлэмжээр л ойлголцдог байсан.
  • Зүүн дээд булан руу харч байвал, хамраа оролдож, нүд рүү харч чадахгүй байвал … гэх мэт зүйлсэд итгэх нь хүн болгон дээр ашиглагдахгүй байх нь ээ. Нас, хүйс, соёлоос хамаарч өөр өөр утга илэрхийлж болох тул үүгээр дүгнэвэл эндүүрэл болно. Үүний оронд харилцаж буй хүн болон нөхцөл байдлаа л мэдэх хэрэгтэй
  • Танай найз энгийн үедээ тайван хоолойгоор нүд рүү харж ярьдаг атлаа харц буруулан хурдан яриад байвал юу болоод буйг нэг тунгааж үзээрэй.

Худал хуурмагийг илрүүлэх нь

  • Худлаа ярьж буй хүн итгүүлхийн тулд улам урт болгон сунжруулдаг. Харин тэр дундаас нь лавшруулж асуухад ээрч гацан орхидог. Харин үнэн ярьж байвал зохиох шаардлага гардаггүй тул тэр дор нь ойлгомжтой хариулдаг байх нь.
  • Худлаа ярьж буй хүн юуг нуух вэ? юуг ярих вэ? юуг зохион яаж итгүүлэх вэ хэмээн тархи нь олон зүйлсийг бодож байдаг тул тархины ачаалал нэмэгддэг байх нь. Энэ ачааллыг нь улам их нэмэгдүүлснээр та үнэн эсвэл худал эсхийг мэдэх боломжтой байх нь. Харицлан яриа завсраа үнэн болон худал мэдээлэл хэлж түүнд нь хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаар нь шинжин түүний хэлсэн мэдээлэл яг аль нь болохийг мэдээрэй.
  • Мөн хамааралгүй далий асуулт асуух нь бодлыг нь сарниулж буцаад зохиосон түүх рүүгээ очиход хүндрэл учирдаг байх нь.

Ухаалгаар ажиглаж сурах нь

  • Үг бол тэдний бодлын толь юм.
  • Танай захирал хурал, илтгэлдээ БИ гэдэг үгийг олон ашигладаг бол танай дарга тийм ч сайн дарга биш гэдгийг гадны хүн ч ажиглан ойлгох боломжтой юм.
  • Харин эсэргээрээ хэдий сайн танихгүй ч бид, хэдүүлээ хэмээж байвал таныг манай талын хүн хэмээн боддог байх нь.
Бусдыг ном мэт унших нь номын тойм

Better than yesterday

02/16/2024

--

--

Myrah

Өөрийгөө тодорхойлдог тодорхойлолтуудаа хайж л явж байна даа.